Хэрлэн голын ай саваар “Эко эргүүл” ажиллаж эхэллээ

Нэмэгдсэн: 2013-09-11 08:09:00

Хэрлэн голын ай саваар “Эко эргүүл” ажиллаж эхэллээ

Энэ оны 7 дугаар сараас эхлэн дүүргийн хэмжээнд “Эзэнтэй Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд таван хорооны нутаг дэвсгэрт үүсээд байсан хур хог хаягдлыг цэвэрлэн, түр ажлын байраар хангагдсан иргэдээс нэг шуудай хогийг 1000 төгрөгөөр худалдаж авсныг иргэд та бүхэн санаж байгаа бизээ. Тэгвэл 8 дугаар  сарын 20-23-ны өдрүүдэд Хэрлэн голын ай сав газрыг цэвэрлэн үүсээд байсан хур хогийг төв хогийн цэгт буулгасан. Ингэж цэвэрлэсэн орчноо дахин бохирдуулахгүй байх үүднээс “Эко эргүүл”-ийг ажиллуулахаар болсон байна. 9 дүгээр сарын 10-наас 10 иргэнийг “Эко эргүүл”-ээр ажиллуулан Хэрлэн голын ай сав газарт хог хаягдал бий болгохгүй байхад анхаарах, хяналт тавих ажилд орууллаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл