Нарийн хэсгийн ажил эрчимтэй хийгдэж байна

Нэмэгдсэн: 2013-09-12 10:25:25

Нарийн хэсгийн ажил эрчимтэй хийгдэж байна

 

Дүүргийн 5-р хорооны Нарийн хэгсийг дэд бүтцэд холбох ажил энэ сарын 06-ны өдөр эхэлсэн билээ. Гүйцэтгэгч “Бурхант хясаат” ХХК 10 дугаар сарын 14-нд энэхүү ажлыг бүрэн дуусган нийт 50 өрхийг инженерийн дэд бүтцэд холбохоор ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар сувагчлалын ажил хийгдэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 407 сая төгрөгийн өртөгтэйгөөрхийгдэж байгаа ажлын явц график төлөвлөгөөний дагуу, ямар нэгэн саад бэрхшээлгүй хийгдэж байна. Дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа бөгөөд хяналт тавих, хамтран ажиллахад ч анхаарч байна. Дүүргийн Засаг даргын 2016 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн цөм хэсэг бол яах аргагүй гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил. Эхлэл болон хийгдэж байгаа Нарийн хэсгийн ажлын гүйцэтгэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр долоо хоногт хоёр удаа мэдээлж байхаар болсон байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл