Хуульд заасан төлбөр хураамжийн талаарх мэдээлэл

Нэмэгдсэн: 2013-09-13 09:36:24

Хуульд заасан төлбөр хураамжийн талаарх мэдээлэл
  1.  “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дүгээр заалтад  “Дүүргийн Засаг даргаас тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгох бөгөөд  250.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана” гэж заасны дагуу 2013 онд тамхи худалдаалах хүсэлт гаргасан 28 ААН, иргэн дүүргийн Татварын хэлтсийн  дансанд  хураамжийг төлөн тамхи худалдаалах эрх авсан байна. Тус дүүргийн 43 ААН-ийн 26 хүнсний дэлгүүр, 19 бааранд 2013 оны 08 дугаар сард Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай олгосон.Багануур дүүргийн 2013 оны 07 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд болсон баяр наадмын талбайд зөвшөөрөл аваагүй худалдаа, үйлчилгээ гаргасан иргэдээс нийт 2,924,400 төгрөгийг “Багануур дүүргийг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлсэн.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл