“Шинэ ургац-2013” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Нэмэгдсэн: 2013-09-13 15:56:14

Дүүргийнхээ хүнсний ногоо тариалагчид, худалдаалагчдыг дэмжих, иргэд хэрэглэгчдийг чанартай, хямд хүнсний ногоогоор хангах  зорилгоор хүнсний ногооны “Шинэ ургац-2013” өргөтгөсөн худалдааг 8 дугаар сарын 20- ноос эхлэн зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдааг “Эх үрс”-ийн талбайд зохион байгуулж байгаа бөгөөд оролцож буй ногоочид стандартын шаардлага хангасан сүүдрэвчинд худалдаа эрхэлж байна.

Өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаатай холбоотойгоор нийтийн эзэмшлийн зам, талбай, авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай дээр зөвшөөрөлгүй хүнсний ногоо худалдаалахыг хориглосон бөгөөд энэ төрлийн зөрчил гаргавал “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 42 дугаар зүйлийн  дагуу арга хэмжээ авч, зөрчлийг таслан зогсоохыг дүүргийн цагдаагийн хэлтэс болон Мэргэжлийн хяналтийн хэлтэст дүүргийн Засаг дарга үүрэг болгон ажиллаж байна.

Энэ жил дүүргээс чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого барьж Сэлэнгэ аймаг, Жаргалант,  Бор нуур, Багануурт тариалсан шинэ ургацын хүнсний ногоог  чөлөөтэй, худалдаалуулж  байна.  Ингэхдээ хэрэглэгчидэд хямд үнээр ногоогоо хүргэх зорилгоор ААН, иргэдээс талбайн түрээсийн төлбөр авахгүйгээр ажиллаж байна. Үүний дүнд шинэ ургацын хүнсний ногооны борлуулалт сайжирч, үнийн хувьд маш хямдаар иргэдэд хүрч байна. Өнөөдрийн байдлаар 1кг шинэ ургацын төмс 400-500 төг , манжин 600, лууван 600, байцаа 600 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл