“Монгол бичиг дэлгэрүүлэгч аймаг” болон сайшаагдав

Нэмэгдсэн: 2013-11-17 14:20:06

“Монгол бичиг дэлгэрүүлэгч аймаг” болон сайшаагдав

МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжийн дагуу Баянхонгор аймагт “Монгол бичгийн өдөр”-ийг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Засаг дарга Д.Жаргалсайхан, ажлын хэсгийн ахлагч Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, МУИС-ын Алтай хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, профессор Ш.Чоймаа, МУ-ын Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Ц.Бавуудорж, Зохиолч, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар оролцож үг хэллээ.

“Монгол бичгээ олуулаа эзэмшицгээе” уриалгыг дэвшүүлсэн арга хэмжээ хоёр өдөр үргэлжилнэ.

Мянган жил хадгалагдсаар ирсэн босоо монгол бичгээ хойч ирээдүйдээ өвлүүлэх үйлсийг амжилттай хэрэгжүүлсэнд зохион байгуулагчид талархал илэрхийлж “Монгол бичиг дэлгэрүүлэгч аймаг” хэмээн өргөмжиллөө.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл