Баянхонгор аймгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөөллийг ИТХуралд гардуулан өгөв

Нэмэгдсэн: 2013-11-17 17:11:17

Баянхонгор аймгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөөллийг ИТХуралд гардуулан өгөв

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөөлөлийг хэлэлцэв.

  Хоёр өдөр үргэлжилсэн дээрх хуралдаанаар бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд зөвлөлийн гишүүдэд ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан төсөөлөлөө танилцуулсан аж.

  Ирэх жилд тус аймагт томоохон ой тохиож байгаатай хобогдуулан хотын өнгө үзэмжинд ихээхэн анхаарах шаардлагатайг зөвлөлийн гишүүд онцолж аймгийн 5,6 км төв замын засвар, гэрлэн дохио, тохижилт, камержуулалт зэргийг тусгажээ.

  ЗДТГ-ын УЗөвлөл, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлэлцүүлэн батлагдсан 2014 оны үндсэн чиглэлд нийт 5,4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтууд хийгдэхээр эхний ээлжинд тусгагдсан байна.

2014 онд Баянхонгор аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөөллийг аймгийн Засаг дарга Д.Жаргасайхан ИТХ-ын тэргүүлэгчдэд гардуулан өгөв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл