Хонгор нутгийн тэнгэрлэг эрчүүд чуулав

Нэмэгдсэн: 2013-11-17 17:20:02

Хонгор нутгийн тэнгэрлэг эрчүүд чуулав

 Эрчүүдийн манлайлал, нийгэмд эзлэх үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж, үнэлэмжийг нь дээшлүүлэх зорилгоор “Хонгор нутгийн тэнгэрлэг эрчүүд- багийн хөгжлийн манлайлагчид 2013” анхдугаар чуулганыг Баянхонгор аймагт зохион байгуулав.

  Монголын эрчүүдийн холбоо,Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ / гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/, АЗДТГ, Цагдаагийн газар, зэвсэгт хүчний 339-р анги зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд нийт 1000 орчим эрчүүд хамрагдсан байна.

Чуулганы нээлтийн үеэр оролцогчдод зориулж Дэлхийн болон Монголын түүхэнд Хонгор нутгийн эрчүүдийн гүйцэтгэх үүрэг” илтгэлийн танилцуулж бахархалт эрчүүдээ алдаршуулсан аж.

Анх удаа зохион байгуулагдаж байгаа “Хонгор нутгийн тэнгэрлэг эрчүүд- багийн хөгжлийн манлайлагчид 2013” анхдугаар чуулгантай “Мөнх тэнгэрийн бичиг” нэртэй Монгол бичгийн өдөр давхцан тохиосон нь Хонгорчуудыг тэнгэрлэг ард түмэн болохыг баталлаа хэмээн МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолжээ.

Эрчүүдэд хандсан дээрх үйл ажиллагааг чуулганд оролцогчид талархан хүлээн авсан бөгөөд эрүүл зөв амьдралын талаарх мэдээллийг түгээх олон арга хэмжээнүүдийг энэ үеэр мөн зохион байгуулсан байна.

Тус чуулганаас эрчүүдийн холбоогоо байгуулж, тэргүүлэгчидээ сонгон уриалга, зөвлөмж гаргажээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл