Төрийн үйл ажиллагаанд иргэд үнэлгээ өгөв

Нэмэгдсэн: 2013-11-29 13:01:25

Төрийн үйл ажиллагаанд иргэд үнэлгээ өгөв

Төрийн байгууллагуудын 2013 онд хийсэн ажилд хяналт шинжилгээ хийх, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа авах, үйл ажиллагаагаа иргэдэд  тайлагнах зорилго бүхий ажлын хэсэг  2013 оны 11 дүгээр сарын 18-28 өдрүүдэд 20 сум, аймгийн төвд ажиллаа.

Хангайн чиглэлд аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Говийн чиглэлд аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяр, төвийн чиглэлд ЗДТГ-ын дарга О.Тойвгоо нар  ажлын хэсгийг ахлаж, аймгийн 2013 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг иргэдэд тайлагнаж, иргэдийн санал асуултад хариулт өгч, холбогдох арга хэмжээг авлаа.

Иргэдээс орон нутгийн засаг захиргааны байгууллагын ил тод байдал, хөрөнгө оруулалт,  сум хөгжлийн сан, жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зарцуулалт, “Өрхтэй харилцах дэвтэр”, нийгмийн салбарын ажил үйлчилгээ болон орон нутгийн хөгжилд иргэдийн өөрсдийн оролцооны талаар 20 асуулгаар үнэлгээ авч тухайн сумдад хэрэглэгчдийн үнэлгээг танилцуулан шаардлагатай зөвлөмжийг сум тус бүрт өгч ажилласан байна.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл