Аймгийн итх-ын дарга д.ширмэн хяналтын тооллогоор хөдөө сумдад ажиллав

Нэмэгдсэн: 2013-12-27 12:56:24

Аймгийн итх-ын дарга д.ширмэн хяналтын тооллогоор хөдөө сумдад ажиллав

Монгол улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолыг үндэслэн жилийн эцсийн мал тооллогыг энэ оны 12-р сарын 07-17 ны өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгуулахаар аймгийн Засаг даргын 2013.12.02-ны өдрийн 624 -р захирамж гарсан юм.

Үүнтэй холбогдуулан орон нутгийн зүгээс мал тооллогод өндөр ач холбогдол өгч мөрдөгдөж буй заавар журмын дагуу чанартай зохион байгуулж мал бүрийг тооллогод бүрэн хамруулах зорилгоор сум тус бүрт төлөөлөл томилон ажиллуулж, төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх үүднээс төрийн албан хаагчид болон албан газрын дарга эрхлэгчидийг хөдөө сумдад ажиллуулсан юм.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн дээрх ажилд хяналт тавих үүднээс хангайн сумдад ажиллан төрийн албан хаагчидтай уулзан малчны хотонд очин айл өрхүүдээр орж малчдын өвөлжилттэй танилцан, санал бодлыг нь сонссон юм.

Аймгийн ИТХ-ын даргыг сумдад ажиллах үед тухайн сумдын удирдлагууд хийсэн ажлаа хийх ажилтайгаа танилцуулахаас гадна төрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлүүдээ шийдвэрлэж өгөхийг хүссэн юм

Харин ИТХ-ын дарга Д.Ширмэн төрийн алба гэдэг бол ард иргэдэд үйлчилдэг алба үүнийг хүмүүс амьдралаа дээшлүүлж, кариер хөөх зүйл гэж ойлгож байна та бүхэн зөвхөн иргэнд л үйлчлэх ёстой гэдгийг хатуухан сануулж, сум тус бүр эрүүл мэнд, боловсролын салбараа сайжруулах хэрэгтэй иргэд өрийн орон нутагтаа энэ 2 салбарын үйлчилгээг бүрэн авч чадвал шилжилт хөдөлгөөн зогсох зэрэг олон давуу талыг бий болгоно хэмээн зөвлөмжиндөө онцолсон юм.

Тэрээр мөн бодлого барин ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг гадаадад явуулж туршлага судлуулах, орон нутаг өөрсдөө үзэсгэлэнт газрууд болон сумын давуу талаа тодорхойлж дотоодын аялалыг зохион байгуулж хүүхэд залуучуудад орон нутгаараа бахахрхах үзлийг суулгах хэрэгтэйг ч зөвлөмжиндөө дурдсан юм.

Баянхонгор аймгаас Богд , Жаргалант, Бууцагаан сумдыг сум дундын төв болгосонтой холбогдуулан нэлээдгүй үүргийг сумдын удирдлагуудад өгсөн юм.

Биднийг Бууцагаан сумд ажиллах үед соёлын төвийн ганц суурьтай 12 жил болсон сумд 7,8 хан сарын дотор бүхэл бүтэн сумын төвийг сүндэрлүүлсэн нь заримдаа зүүд шиг санагдаж байна хэмээх иргэдтэй таарсан. Тус сумын хувьд хуучин ЗДТГ-ын барилгыг ХАА-н биржийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн Бууцагаан сумд 200 айлын хаус хороолол барихаар төлөвлөгдөн ажил эхлэх шатандаа орж байгаа мөн томоохон бүтээн байгуулалт хийгдэж байгаатай холбоотой шилжин сууршигчид ирж, хүн амын тоо эрс нэмэгдэх хандлагатай болсон талаарх сайхан мэдээг нутгийн удирдлагууд бидэнд дуулгасан

Мөн энэ үеэр УБ хотоос МУГЖ Баттулга буюу жүжигчин аглуу хүрэлцэн ирж ард иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулсан юм.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл