Баянзүрхчүүд 2000 мод тарилаа

Нэмэгдсэн: 2013-05-16 15:15:57

Баянзүрхчүүд 2000 мод тарилаа

 

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү,Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт, Т.Баясах, С.Гантулга , Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон ИТХ-ын төлөөлөгчид бусад харьяа хэлтсийн дарга, албан хаагчид, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багш нарын 800 гаруй хүн оролцсон юм.

Уг арга хэмжээний үеэр албан хаагчдад мод, бут, сөөг хэрхэн тарих аргачлал болон арчлах талаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дендорлогич Н.Жавхлантөгс заавар зөвлөгөөг өгч байв. Мөн эл өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг, сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд эзэмшлийн талбай дээрээ мод тарьсан байна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Баянзүрхчүүд 2000 орчим мод тарилаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл