100 гаруй иргэний амьжиргааг дээшүүлнэ

Нэмэгдсэн: 2013-05-16 15:17:41

100 гаруй иргэний амьжиргааг дээшүүлнэ

  JICA-н өвсний үндэс төслийн зөвлөх Япон улсын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Шимизү Ноборү, Сайтама их сургуулийн багш Андо Тошихикү нар тариалалтын талаархи заавар зөвлөгөөг төсөлд хамрагдаж буй иргэдэд өгсөн байна. Мөн төсөлд хамрагдсан иргэдэд шар лууван, хүрэн манжин, салат навч, бууцай, цагаан луувангийн үрийг үнэ төлбөргүй тараасан аж.

Төслийг 2011 оны 6 сараас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 300 гаруй иргэнийг төсөлд хамруулжээ. Хүнсний ногоо тариалах технологи нэвтрүүлэх, тариалсан хүнсний ногоог боловсруулах, хэрэглэх болон хэрхэн зарж борлуулах зэрэг арга замыг иргэдэд нээж өгөхөд уг төслийн гол зорилго оршиж байгаа юм байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл