Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэлээ

Нэмэгдсэн: 2013-05-16 15:19:58

Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэлээ

Өдөрлөгийн үеэр  иргэдэд мэдээ мэдээлэл хүргэхийн зэрэгцээ Цагдаагийн ерөнхий газрын харъяа Сүлд чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцож  иргэдэд урлагийн тоглолт сонирхууллаа. Тус үйл ажиллагаанд ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, Засаг даргын орлогч Т.Баясах, Тамгын дарга Б.Амартүвшин болон цагдаагийн 1-р хэлтсийн дарга Б.Эрдэнэном нар оролцож амьдралын боломж муутай, эмзэг бүлгийн 20 гаруй иргэдэд гарын бэлэг гардуулах ажлыг зохион байгуулласан юм.

Энэхүү өдөрлөгийг тус газарт зохион байгуулж буй гол шалтгаан нь шархадны эцсийн буудлын орчим эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал нэлээд хүндэвтэр байдаг. Тухайлбал  буудлын ойр орчим  үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг олон байгууллага байдгийн дээр зөвшөөрөлгүй ил задгай гар дээрээс наймаа явуулдаг иргэд цөөнгүй байдаг нь гэмт хэрэг эрх зүйн зөрчилд холбогдох гол шалтгаан нөхцөл болдог тул үүнийг бууруулах цаашид авах арга хэмжээний хүрээнд  дүүргийн удирдлагууд очиж  газар дээр нь танилцсан юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл