Иргэд анх удаа тууз хайчилж, танхимаа нээлээ

Нэмэгдсэн: 2013-05-16 15:41:00

Иргэд анх удаа тууз хайчилж, танхимаа нээлээ

Баянзүрх-Нэгзүрх төвд үүд хаалгаа нээсэн Иргэний танхим нь нийгэмд тулгамдсан асуудлыг иргэд нийтээр хэлэлцүүлж иргэдийн санал бодол байр суурийг тусгах, хууль, тогтоол шийдвэрийг гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй хяналттай хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэх зорилготой хэмээн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа тус танхимын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ онцолсон. Мөн тус танхимын нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хариуцлагатай албан тушаалтнуудаас гадна энгийн иргэд, оршин суугчид оролцож, танхимын нээлт тууз хайчилсан юм. Ингэснээр анх удаа жирийн иргэд төрийг төлөөлж, тууз хайчлах арга хэмжээнд оролцож байна хэмээн өгүүлсэн нь содон байлаа.

Түүнчлэн иргэний танхимын нээлтийн ажиллагааны үеэр энэ сард иргэд нийтээр ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй  талаар санал асуулга явуулж иргэдийн зүгээс ирүүлсэн саналын дагуу Иргэний танхимын эхний хэлэлцүүлгийг явуулах юм байна. Энэ ажлын хүрээнд хийх эхний ажлаар иргэдийн дунд санал асуулга явуулсан байна. Ингэснээр энэ удаагийн иргэдээс хамгийн ихээр ирж, тус танхимаар хамгийн түрүүнд хийлгэх таван ажлын санал гарсан байна. Үүнд, Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оршин сууж ажиллаж, амьдарч байгаа орчингоо зүлэгжүүлэн ногооруулах,  дахин төлөвлөлтийн ажлыг хороо бүхэнд хийж, амины орон сууцыг  халуун хүйтэн ус, төвийн халаалтын сүлжээнд холбох, гуравдугаарт иргэн бүхэн газраа өмчилж,эзэмших ашиглах боломж нөхцлийг сайжруулах, газрын асуудалтай холбоотой бэрхшээл маргааныг цэгцлэх гэсэн ажлыг нэн тэргүүнд хийхээр боллоо.

Төрийн байгууллагуудын мэдээлэл