Баянзүрхийн залуус чууллаа

Нэмэгдсэн: 2013-05-17 18:05:10

Баянзүрхийн залуус чууллаа

 

“Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” сэдэвт залуучуудын чуулга уулзалт өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Чуулга уулзалтад Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Нийгмийн хөгжлийн дарга Д.Цэцэгмаа, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.Отгонцэцэг болон дүүргийн 28 хорооны 46 залуу, их дээд сургуулийн 44 оюутан оролцсон юм. Залуучуудын өмнө тулгамдаж буй хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал, боловсрол, эрүүл мэндийн байдал зэрэг тулгуур асуудлыг шийдвэрлэх, тэднийг бүх талаар хөгжүүлэх бодит, нөхцөл шаардлага бий болж байгааг Засаг даргын орлогч уг чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолж байв.

“Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” чуулга уулзалтын гол зорилго нь залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлоход оршжээ. Ингэснээр залуучуудын хөгжлийн асуудлаар төр болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, нийгэм, олон нийт залууст хандсан тодорхой санал зөвлөмжийг гаргах аж.

Төрийн байгууллагуудын мэдээлэл