Спортын аваргуудаа шалгарууллаа

Нэмэгдсэн: 2013-05-23 12:47:08

Спортын аваргуудаа шалгарууллаа

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246 дугаар тогтоол, “Халдварт бус өвчнөөс  урьдчилан сэргийлэх” үндэсний хөтөлбөр, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын шилжин явах цомын төлөөх тэмцээн боллоо. Тэмцээнд дүүргийн Засаг Даргын Тамгын газрын харьяа хэлтэс, газар, албадын 470 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорьсон юм.

Тэмцээнийг Засаг дарга Д.Пүрэвдаваа нээж үг хэлсэн бөгөөд Баянзүрхийнхэн гурван өдрийн турш спортын таван төрөлд өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Ширээний теннисийн эрэгтэй багаас Д. Дамдинсүрэн /Шүүх / 1-р байр, н.Мөнхбаяр /Боловсрол/ 2-р байр, Д. Хосбаяр /ИТХ/ 3-р байрын эзэн болсон. Харин эмэгтэй тамирчдаас Б.Уранбилэг /ЭМН/ алтан медалийн эзэн болсон бол Б. Буянхишиг /Боловсрол/, Г. Оюунжаргал /Татвар /нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

Оюун ухааны спорт гэгдэх шатрын тэмцээний эрэгтэй багаас А.Болд /Онцгой байдал/ 1-р байр, Д.Чулуунхүү / Шүүх Прокурор / 2-р байр, Н.Энхбат /Боловсрол/ гутгаар байранд орсон. Харин эмэгтэйчүүдээс Г.Оюунжаргал /Татвар/ 1-р байр, Ч.Цэрэннадмид /ЭМН/ 2-р байр, Б.Оюундэлгэр /УССТөв/ 3-р байрт шалгарсан юм. Дартсын тэмцээнд Цагдаагийн 1-р хэлтсийн баг тамирчид аваргалсан бол удаахи байруудад Засаг даргын Тамгын газар болон Нийгмийн даатгалын хэлтсийн баг тамирчид оржээ.

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй багаас Онцгой байдлын хэлтэс 1-р байр, Цагдаагийн 1-р хэлтэс 2-р байр, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 3-р байрын эзэд болсон. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд харьяа газруудын баг 1-р байр, Онцгой байдлын хэлтэс 2-р байр, Боловсролын хэлтэс 3-р байрт шалгарсан юм. Хамгийн их өрсөлдөөнтөй төрөл болох сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн багаас Засаг даргын Тамгын газрын баг тамирчид алтан медалийн эзэн болсон бол Цагдаагийн 1-р хэлтэс мөнгөн медаль, Нийгмийн даатгалын хэлтэс хүрэл медалийн эзэд болсон.

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар Онцгой байдлын хэлтсийн тамирчид тодорсон. Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн бүсгүйчүүд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм. Харин багийн нийлбэр дүнгээр Онцгой байдлын хэлтэс 1-р байрт шалгарч Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын эзэд болсон. Харин 2-р байрт Боловсролын хэлтэс, 3-р байрт Цагдаагийн 1-р хэлтсийн баг тамирчид шалгарсан юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл