Тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж байна

Нэмэгдсэн: 2019-01-16 09:24:42

Тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж байна

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээсзам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хулгайлах гэмт хэргийг илрүүлэх зорилгоор “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Тодруулбал, дүүргийн Гачуурт, Дарь-Эх, Шар хадны замд тус хэлтсээс Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Ялангуяа ойрын өдрүүдэд тээврийн хэрэгслийн болон мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүд ихээр гарч, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн эд зүйл, мал, махыг зөөж тээвэрлэх хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо буурахгүй байгаа тул тээврийн хэрэгслүүдийг шалгаж  байгаа юм.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн гарал үүслийн гэрчилгээтэй мал, махыг тээвэрлэж,тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, ачааны болон тээвэрлэж байгаа эд зүйлсийн бусад баримт бичгийг авч явж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцоно уу хэмээн Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл