Та ‘’Нэг хором’’ хүлээгээрэй

Нэмэгдсэн: 2019-03-22 06:44:36

Та ‘’Нэг хором’’ хүлээгээрэй

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Нэг хором" хөдөлгөөн аяны хүрээнд иргэд, олон нийт рүү чиглэсэн багагүй ажлыг зохион байгуулаад байна.

Тухайлбал ГХУСАЗСЗөвлөл болон Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газраас Нарантуул ОУХТ дээр тус арга хэмжээг зохион байгуулж иргэд олон нийтэд мэдээлэл өгч, аливаа асуудалд ‘’Нэг хором’’ хүлээцтэй байхыг уриалсан байна. Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Ариунжаргал болон ЦЕГ, НЦГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл