Баянзүрх дүүрэг зам тээврийн осол, зөрчилгүй дүүрэг болно

Нэмэгдсэн: 2019-06-13 02:53:47

Баянзүрх дүүрэг зам тээврийн осол, зөрчилгүй дүүрэг болно

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэйгээ хамтран ‘’Хүүхдийг зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь’’ зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. 

Тус зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат болон албаны бусад хүмүүс, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, бага ангийн багш, нийгмийн ажилтнууд оролцлоо. 
Зөвлөгөөний зорилго нь зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх юм.
Дашрамд дурдахад, 2018 оны байдлаар улсын хэмжээнд зам тээврийн аваар осолд 1200 хүүхэд өртөж жилд дунджаар 50 хүүхэд нас барж байгаа харамсалтай статистик үзүүлэлт гарсан байна.
Зөвлөгөөний үеэр дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зөвлөгөөнд оролцож буй албаны хүмүүсээс 2 төрлийн судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг нь холбогдох байгууллагууд руу уламжлах аж.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл