Засаг даргын орлогч Д.Уламбаяр 14 дүгээр хороонд ажиллав

Нэмэгдсэн: 2019-09-26 16:37:30

Засаг даргын орлогч Д.Уламбаяр 14 дүгээр хороонд ажиллав

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр өнөөдөр 14 дүгээр хороонд ажиллалаа.

Энэ үеэрээ 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус хорооны 51 дүгээр байрны гадна талбайд хийгдсэн тоглоомын талбайн тохижилтын ажилтай танилцаж, иргэдийн санал сэтгэгдлийг сонсов.
Түүнчлэн иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тал дээр анхаарч, холбогдох дээд шатны байгууллагуудад уламжилж, харьяа хэлтэс албадад түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгохоо илэрхийлсэн юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл