Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж байна

Нэмэгдсэн: 2019-11-14 16:56:11

Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2019 оны тайлангийн хурал дүүргийн Чуулганы танхимд өнөөдөр болж байна.

Тус тайлангийн хуралд дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс, дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн төлөөлөл, хороодын Засаг дарга нар оролцож байна.

Хурлын эхэнд дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс дүүргийн 2019 оны хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний нөхцөл байдлыг танилцуулсан бол дүүрэг дэх Цагдаагийн газраас 2019 оны байдлаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг өгч байна.

Харин тус хурлын төгсгөлд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Хүүхдийн өвчлөл, анхаарал татаж буй асуудлуудын талаар танилцуулга хийх бол Боловсролын байгууллага дахь хүүхдийн хамгааллын хэрэгжилтийн талаар дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээлэл өгөх юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

4Түүнчлэн тус зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллагын хувьд цаашид хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, хүүхдийн санал санаачлагыг хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар санал солилцож ажлын төлөвлөгөөг гаргалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл