Чингэлтэй дүүргийн тамирчид Пара хөнгөн атлетикийн тэмцээнд багаар 2 дугаар байрт орлоо

Нэмэгдсэн: 2016-06-10 10:39:59

Чингэлтэй дүүргийн тамирчид Пара хөнгөн атлетикийн тэмцээнд багаар 2 дугаар байрт орлоо

 Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын Пара хөнгөн атлетикийн тэмцээнд 15 аймаг, 6 дүүргийн нийт 200 гаруй тамирчид оролцлоо. Чингэлтэй дүүргээс 12 тамирчин оролцож Т-12 ангиллын 5000 м эрэгтэй Г.Мөнхбат алт, Т-11 ангиллын 800 м эмэгтэй Л.Шинэбаяр алт, F-37 ангилалд зээрэнцэг шидэлтээр  эрэгтэй С.Баярнаран алт, Ц.Баярдаваа хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 2 дугаар байранд шалгарсан өндөр амжилт үзүүллээ. Амжилттай оролцсон тамирчиддаа баяр хүргэе.

para-3

para-4

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл