iMCAA СИСТЕМИЙГ ТУРШИЛТЫН ХЭЛБЭРЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2019-10-29 12:36:38

iMCAA СИСТЕМИЙГ ТУРШИЛТЫН ХЭЛБЭРЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас ИНЕГ-ын дотоод үйл ажиллагааны iMCAA цогц системийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хөгжүүлж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс Захиргаа, удирдлагын газартай хамтран туршилтын хэлбэрээр үйл ажиллагаанд нэвтрүүлж байна.

iMCAA систем нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

  • Дотоод чат;
  • Үүрэг даалгавар;
  • Албан хэрэг хөтлөлт;
  • Ажлын төлөвлөгөө;
  • Гүйцэтгэлийн төлөвлөгөө;
  • Хүний нөөц;
  • Цагийн бүртгэл;
  • Утасны жагсаалт;
  • Гадуур ажлын бүртгэл;
  • Байгууллагын бүтэц, эрхийн зохицуулалт;
  • Шуурхай зар;

Энэхүү системийн зорилго нь ИНЕГ-ын дотоод үйл явцуудын уялдаа холбоог сайжруулж байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Системийг бүрэн хэмжээнд нэвтрүүлснээр дараах давуу талуудыг олгоно. Үүнд:

  • Газар, хэлтэс, албадуудын дотоод болон хоорондоо харилцах үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, түргэн шуурхай, орон зай, цаг хугацааны хамааралгүйгээр явагдах нөхцөл бүрдэнэ;
  • Тайлан, төлөвлөгөө боловсруулахад зарцуулдаг цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэнэ;
  • Тушаал, албан даалгавар, хүсэлт гэх мэт баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах болон илгээх хугацааг хэмнэнэ;
  • Цаасны хэрэглээг эрс бууруулна;
  • ИНЕГ өгөгдөл төвтэй байгууллага болж хувьсан өөрчлөгдөх дижитал шилжилтийг хэрэгжүүлэх эхний алхам болно;


Төрийн байгууллагуудын мэдээлэл