Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

ХҮМҮҮЖИГЧИЙН ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ БАРИВ

Нэмэгдсэн: 2014-12-04 13:29:22

ХҮМҮҮЖИГЧИЙН ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ БАРИВ

ШШГЕГ-ын харьяа Хорих 405 дугаар анги буюу Гянданд ял эдэлж буй хүмүүжигчийн хүүхдүүдэд тусламж үзүүллээ.  Тус хорих ангийн нийгмийн ажлын албанаас санаачлан “Монголын залуучуудын холбоо”, “Монголын амжилтын оюун ухааны академи”, “Их хөлөгний уламжлал хадгалах” төв, “Бялхам хайр” төрийн бус байгууллагуудтай хамтран хүмүүжигч Ц-ийн 10-16 насны хоёр хүүд Монголын амжилтын оюун ухааны академийн захирал, ажилтнууд“Амжилтын оюун ухаан хөгжүүлэх” 21 хоногийн сургалтын эрхийн бичиг, “Их хөлөгний уламжлал хадгалах төв”-өөс хичээлийн хэрэгсэл, дотуур хувцас, бясалгалын хичээлд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг, “Бялхам хайр” төрийн бус байгууллагаас өвлийн куртка, дулаан хувцас зэргийг бэлэглэснийг Монголын залуучуудын холбоон дээр гардуулж өглөө. Ам бүл олонтой нагац эгчийнхээ гэрт амьдардаг сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжгүй тус хүүхдүүд дээрх бэлэг, эрхийн бичгүүд оюуны хөрөнгө оруулалт болж, их урам зориг өгсөнд ихэд талархан хариуд нь эх орондоо хэрэгтэй сайн хүн болж өсч хүмүүжихээ амласан юм. Мөн үр хүүхдэд нь сэтгэлийн илч дулаан өгч, оюунд нь бэлэг барьж, өвлийн хүйтэнд дулаан хувцас бэлэглэсэнд хүмүүжигч Ц төдийгүй бусад хүмүүжигчдийн сэтгэл дулаацсаныг тэд хэлжээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл