ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2015-11-26 16:31:44

 ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Монгол Улсад “Үндэсний чанарын 7 хоног”–ийг тэмдэглэдэг уламжлал тогтсоны дагуу Стандартчилал Хэмжил Зүйн Газар, Европын холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол улсын Шадар сайд Ц. Оюунбаатар, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, МҮХАҮТ-ын дарга хатагтай М.Оюунчимэг, Монгол улсад Стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх Европын Холбооны төслийн багийн ахлагч Хенк Де Пау нар болон байгаль орчин, хөдөлмөр хамгаалал ба хүнсний аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж байгаа төрийн байгууллага, хувийн хэвшил, ОУБ-ын төлөөлөлүүд оролцон харилцан туршлагаа солилцсон юм.

Монгол улсад анх удаа “Үндэсний чанарын шагнал”-ыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо. Тус шагналыг олон улсын ба үндэсний стандартын шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээнд шалгаруулалт хийж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг гардууллаа.

Уг нэр хүндтэй шагналын эздээр:

Үндэсний чанарын шагналын шилдэг “АЖ АХУЙН НЭГЖ”-ийн шагналт

1.  М Си Эс Кока Кола ХХК

2.  Тэсо групп

3.  Мах маркет ХХК

Үндэсний чанарын шагналын “ҮЙЛЧИЛГЭЭ”-ний шагналт

1.  Само институт ХХК

2.  Монложистикис Ворлдвайд ХХК

3.  Туушин ХХК

Үндэсний чанарын шагналын “БҮТЭЭГДЭХҮҮН”-ий шагналт

1.  Хөвсгөл их тайга ХХК-ийн “Монгол цай”

2.  Эрдэнэт хивс ХХК-ийн “Атилла брэнд”

3.  Хатансүйх ХХК-ийн “Үхрийн ясны өтгөрүүлсэн шөл” нар шалгарсан байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл