Чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар ISO 19011 стандартын сургалт боллоо

Нэмэгдсэн: 2015-11-30 08:51:55

Чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар ISO 19011 стандартын сургалт боллоо

 “Монгол улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” нь Европын холбооны төслийн хүрээнд Английн Стандартын байгууллага (BSI)-ын Санкт-Петербург дахь салбарын Олон улсын аудитор Наталия Селиверстова сургалт явууллаа. Тус сургалт 11-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд  Чанарын удирдлагын тогтолцоо-шаардлага ISO 9001:2015, Чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар ISO 19011:2011 стандартын шаардлагуудаар шинэчилсэн хөтөлбөр бүхий сонирхолтой сургалт боллоо. Сургалтад СХЗГ-ын аудиторууд, үнэлгээний мэргэжилтнүүд болон орон нутгийн стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл