Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн хурлын мэдээлэл

Нэмэгдсэн: 2015-12-04 12:57:15

Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн  2015 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн хурлын мэдээлэл
Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудлаар:
1.Улаанбаатар хотын “Бест-Прайс” ХХК-д хүсэлт болгосон  дагуу ОХУ-д үйлдвэрлэсэн “Гобой-5” хэт авианы шингэний тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэн загварын туршилтын үр дүнг батлах гэрчилгээг 3  жилээр олгохоор шийдвэрлэлээ. 
2. “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн  хүсэлт болгосоны дагуу БНХАУ-ын “Shenznen star cloy electronics” компанид үйлдвэрлэсэн CL730S11,  CL730D18 загварын электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэн загварын туршилтын үр дүнг батлах гэрчилгээг 3  жилээр олгохоор шийдвэрлэлээ. 
3. “Энлает” ХХК-ийн хүсэлт болгосны дагуу нь БНХАУ-ын  “Wasion Group LLC” компанид үйлдвэрлэсэн DDS102, DTZY 341  загварын нэг ба гурван фазын олон  тарифт цахилгаан тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэн загварын туршилтын үр дүнг батлах гэрчилгээг 3 жилээр олгохоор шийдвэрлэлээ.
4. “Оюутолгой” ХХК-ийн хүсэлт болгосоны дагуу ХБНГУ-ын “АВВ” компанийн БНХАУ-ын Шанхай хот дахь салбарт үйлдвэрлэсэн “Process master FEP 311” загварын цахилгаан  соронзон зарцуулалтын тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэн загварын туршилтын үр дүнг батлах гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгахаар шийдвэрлэлээ. 
5. Улаанбаатар хотын “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн хүсэлт болгосоны дагуу ХБНГУ-ын VITRONIC группэд үйлдвэрлэсэн Poliscan M1 зөрчил илрүүлэгч зөөврийн системийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэн загварын туршилтын үр дүнг батлах гэрчилгээг 3 жилээр олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Хэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн асуудлаар:
1.Улаанбаатар хотын “Юнигаз” ХХК-д загварын туршилтад тэнцэж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх түгээгүүр, шингэрүүлсэн шатдаг хийгээр ахуйн баллон цэнэглэх зориулалттай  электрон жинг худалдах, суурилуулах, засварлах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэлээ.
2.Улаанбаатар хотын “Нойкрафт” ХХК-д загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгаан эрчим хүчний гүйдлийн трансформатор худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэлээ.
3. Дундговь аймгийн “Дундговь ус” ОНӨҮГ-т загварын туршилтад тэнцэж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах, засварлах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэлээ.
4.Улаанбаатар хотын “Залан энержи” ХХК-д загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгаан эрчим хүчний тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгохоор боллоо.
5. Улаанбаатар хотын “Магнит сервис” ХХК-д загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгаан эрчим хүчний тоолуур, гүйдлийн трансформатор худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэлээ.
6. Улаанбаатар хотын “Фармед ресурс” ХХК-д хүний биеийн цусны даралт хэмжигч аппарат болон цахилгаан термометр худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилээр олгохоор шийдвэрлэлээ.
7. Улаанбаатар хотын “Их минж” ХХК-д загварын туршилтад тэнцэж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  загварын цахилгаан эрчим хүчний тоолуур худалдах тусгай зөвшөөрлий 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэлээ.
8. Сэлэнгэ аймгийн “Гавшгай ус” ХХК-д загварын туршилтад тэнцэж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах, засварлах тусгай зөвшөөрлийг 3 жилээр олгохоор шийдвэрлэлээ.
ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛ
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл