Итгэмжлэлийн газрын үйл ажиллагаанд явцын хяналт, шинжилгээ үнэлгээ хийсэн үр дүнг хэлэлцэв

Нэмэгдсэн: 2016-01-25 08:32:11

Итгэмжлэлийн газрын үйл ажиллагаанд явцын хяналт,  шинжилгээ үнэлгээ хийсэн үр дүнг хэлэлцэв
СХЗГ-ын даргын 2015 оны 12-р сарын 2-ны А/335 тушаалаар Итгэмжлэлийн газрын үйл ажиллагаанд явцын хяналт шинжилгээ хийсэн.  Ажлын хэсгийн дүн, зөвлөмжийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Ч.Оюунбаатар танилцууллаа. Тус хуралд СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Өнөржаргал болон Итгэмжлэлийн газрын удирдлага, нийт албан хаагчид оролцлоо. 
Хурлын үеэр СХЗГ-ын дарга Г.Гантөмөр “Манай байгууллага бол Чанарын Удирдлагын Тогтолцоо нэвтрүүлсэн байгууллага. ЧУТ гэдэг нь байнгын сайжруулалт байдаг. Тиймээс ч энэ зорилгын хүрээнд Итгэмжлэлийн газарт хяналт, шинжилгээ явуулж байна” гэж энэ ажлын ач холбогдлыг тодорхойлон хэллээ. Итгэмжлэлийн газар ажлын хэсгээс өгсөн 7  зөвлөмжийг хэрэгжүүлэх “Гүйцэтгэн сайжруулах төлөвлөгөө” боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг хүлээсэн. Уг төлөвлөгөөний хэрэгжилтэнд ХШҮГ хяналт тавин ажиллах юм. 
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл