Орон нутгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсүүдийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэлээ

Нэмэгдсэн: 2016-01-25 08:33:13

Орон нутгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсүүдийн 2015 оны  үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэлээ
СХЗГ-ын 2014 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан                          “Хяналт-шинжилгээ, үнэлгээний журам ”-ын дагуу орон нутгийн хэлтсүүдийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор  хүлээн авсан. Архангай, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Өмнөговь зэрэг аймгууд журамд заагдсан хугацаанаас хожимдуулж үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг ирүүлсэн байна. 
2015 оны үйл ажиллагааг дүгнэх ажлын хүрээнд орон нутгийн хэлтсүүдийн удирдлагын санал бодлыг сонсох,  мэдээ мэдээлэл, харилцан туршлага солилцох зорилгоор: 
-“Стандартчилал, хэмжил зүйн чиг  үүргийг орон нутагт хэрэгжүүлсэн байдал цаашдын зорилт”;
-“Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр сургалт, арга зүйн зөвлөгөө өгч байгаа нь”  сэдвээр илтгэл бэлтгүүлсэн. 
Нийт 20 аймаг илтгэл ирүүлсэнээс Дорнод аймгийн СХЗХ-ээс ирээгүй байна. Шалгарсан илтгэлийг удирдах ажилтны зөвлөгөөний үеэр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл