Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны анхны хуралдаан боллоо

Нэмэгдсэн: 2016-01-27 21:09:59

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны анхны хуралдаан боллоо
           Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар 13 нэрийн стандартын төсөл болон Стандартчиллын хөтөлбөрийн 2015 оны төлөвлөгөөний биелэлт, 2016 оны төлөвлөлгөөг авч хэлэлцсэн байна.
         Салбарын Техникийн хороодоор хэлэлцэн дэмжигдсэн Хүнсний - 2, арьс ширний - 4, мэдээлэл харилцаа холбооны - 5, Аюулгүй байдлын - 2 стандартыг  хэлэлцэж 12 стандартыг Үндэсний стандартаар баталжээ. Үүнээс Харилцаа холбооны стандартын зарим заалтуудыг нягтлан дараагийн хурлаар оруулах үүрэг өгсөн юм.
        2015 онд тус Зөвлөл 223 стандартыг Үндэсний стандартаар баталсан ба нийт стандартын 44,5% буюу 99 стандарт нь Олон улсын бөгөөд гадаад орны дэвшилтэт стандарт эзэлж байна.
        2016 оны Стандартчиллын хөтөлбөрт одоогоор 334 стандартын төслийн  санал ирсэн. Үүнийг Зөвлөлийн гишүүд дахин нягтлах шаардлагатай гэсэн үүрэг даалгаврыг нарийн бичгийн дарга нарт өгсөн байна. Эдгээр ирүүлсэн төслийн 50% буюу 162 стандарт нь ОУ-ын болон дэвшилтэт стандарт байхаар санал ирүүлжээ.
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл