“Хэмжил зүйн-өдөрлөг” зохион байгуулагдлаа

Нэмэгдсэн: 2016-02-03 18:57:55

“Хэмжил зүйн-өдөрлөг” зохион байгуулагдлаа

Монгол улсын засгийн газар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Хэрэглэгчийн жилд хийх ажлын төлөвлөгөөний дагуу ХХШБГ-ын ахлах мэргэжилтэн П.Цэрэн-Очир, А.Галбаатар, хэмжүүрийн улсын шалгагч Д.Батсүх нар НМХГ-ын улсын байцаагчидтай хамтран 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр "Хүчит шонхор" хүнсний зах дээр "Хэмжил зүйн өдөрлөг"-ийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгөөр хэрэглэгчдэд хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, хууль эрх зүйн баримт бичиг, стандартын товч ойлголт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ач холбогдол, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас хэрхэн сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл