Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC)-ийн Тохирлын үнэлгээний ACAS сургалт

Нэмэгдсэн: 2016-02-16 11:51:14

Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC)-ийн Тохирлын үнэлгээний ACAS сургалт

Олон улсын цахилгаан техникийн комиссаас хөгжиж буй болон шинээр аж үйлдвэржиж буй орнуудад хэрэгжүүлж буй Түншлэгч (Affiliate) хөтөлбөр нь IEC стандартын талаар ойлголт болон түүний хэрэглээг нэмэгдүүлж байдаг. Уг хөтөлбөрт оролцогч орнууд олон улсын IEC стандартыг баталж, тохирлын үнэлгээний үйл ажиллагаандаа хэрэглэснээр шинэ зах зээлийг нээж, худалдааг хөгжүүлэх боломжийг бий болгосоор байна. Олон улсын цахилгаан техникийн комисс 7000 гаруй стандартыг боловсруулсан бөгөөд 4 чиглэлд тохирлын үнэлгээг хэрэгжүүлдэг.

Манай улс 2001 оноос тус олон улсын байгууллагын “Түншлэгч” гишүүн орон, 2015 оноос “Түншлэгч нэмэх” гишүүн орон гэсэн статустайгаар хамтран ажиллаж байна. 

ACAS (Affiliate Conformity Assessment Status) гэдэг нь “Тохирлын үнэлгээний түншлэгч статус” гэсэн үгний англи хэл дээрх товчлол юм. Хөгжиж буй орнуудад зориулсан Түншлэгч хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газраас IEC-ийн тохирлын үнэлгээний ажиллагааг оролцогч талуудад ойлгуулан таниулах зорилгоор цахим сургалтыг 2013 оноос эхлэн зохион байгуулж байна. “Тохирлын үнэлгээний түншлэгч статус” нь IEC-ийн тохирлын үнэлгээний 4 системийн шинэ боломжийг Түншлэгч орнуудад бий болгож байгаа юм. 
Цахим сургалтын зорилго нь олон улсын IEC стандартыг хэрхэн хэрэглэх болон IEC-ийн тохирлын гэрчилгээг үндэсний түвшинд хэрхэн тохирлын үнэлгээнд хэрэглэхэд сургана.

IECEE буюу Цахилгаан техникийн тоног төхөөрөмж ба эд ангийн тохирлын үнэлгээний систем нь гэр, албан тасалгаа, эмнэлэгийн тоног төхөөрөмж зэрэг маш өргөн хүрээний тоног төхөөрөмж, эд ангийн аюулгүй байдал, гүйцэтгэлд хамаардаг. IECEE Сорилтын гэрчилгээг IECEE-ийн бүх гишүүд харилцан хүлээн зөвшөөрдөг. 
Энэ хэсгийн цахим сургалт нь IECEE системийн үйл ажиллагаа болон тохирлын үнэлгээний талаар ойлголтыг илүү олгоно. Сургалт нь суурь, дунд, ахисан түвшний 3 шатны модулаас бүрддэг бөгөөд бүртгэл явагдаж байна.

IECEx буюу Тэсрэх аюултай орчинд ашиглах тоног төхөөрөмжийн тохирлын үнэлгээний системнь түргэн гал авалцдаг хий, шингэн болон шатдаг хий байж болзошгүй орчинд тоног төрөөрөмж ашиглах зэрэг тэсрэлтийн хамгаалалтын өндөр түвшин бүхий салбарт хамаардаг. Энэ хэсэгт хамаарах цахим сургалт нь IECEx систем болон тохирлын үнэлгээний талаар ойлголтыг илүү олгоно. Сургалт нь суурь, дунд, ахисан түвшний 3 шатны модулаас бүрддэг бөгөөд бүртгэл явагдаж байна. 

IECQ буюу Электрон бүтээгдэхүүний чанарын хяналтын тохирлын үнэлгээний систем. Энэ хэсэгт хамаарах цахим сургалт нь IECQ систем болон түүний тохирлын үнэлгээний талаар ойлголтыг илүү олгоно. Одоогоор бүртгээгүй байна.

IECRE буюу Электрон бүтээгдэхүүний чанарын хяналтын тохирлын үнэлгээний систем. Энэ хэсэгт хамаарах цахим сургалт нь IECRE систем болон түүний тохирлын үнэлгээний талаар ойлголтыг илүү олгоно. Одоогоор бүртгээгүй байна.
Өмнөх модулийн шалгалтад тэнцсэн оролцогч дараагийн шатны сургалтад хамрагдах боломжтой тул англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, интернэтийн орчинд сургалтад хамрагдах боломжтой сонирхогчид Мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвөөр дамжуулан сургалтад бүртгүүлэх боломжтой.
Цахим шуудан: batcengel@masm.gov.mn

ҮНДЭСНИЙ ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ХОРОО

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл