ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИУДЫН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА

Нэмэгдсэн: 2014-02-17 16:29:21

ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИУДЫН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА

Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын  2014 оны 2-р сарын 04 –ны өдрийн А/22 тоот тушаалын хавсралтад заасан итгэмжлэлийн хүрээнд сорилт, хэмжих  хэрэгслийн шалгалт тохируулга гүйцэтгэхээр. “Номинхолдинг” ХХК, Говьсүмбэр аймгийн МХГ, Өвөрхангай аймгийн МХГ, ”АПУ” ХК, “АРШИНО” ХХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК сорилт, хэмжил зүйн  лабораториудыг болон Цөмийн энергийн газрын Цацрагийн лабораторийг итгэмжилжгэрчилгээ гардууллаа.

“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”  хуулийн 3 дугаар бүлгийн 13,14 дүгээр зйүл “Нийтийн ашиг, сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюлгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь заавал итгэмжлэгдэн гэж заасны дагуу, Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын  2014 оны 2-р сарын 04-ны өдрийн А/22 тоот тушаалын хавсралтад заасан итгэмжлэлийн хүрээнд сорилт, хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга гүйцэтгэхээр дор нэр дурьдсан сорилт, хэмжил зүйн лабораториудыг итгэмжилжгэрчилгээ гардууллаа.

Итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээг дараах байгууллагууд авлаа.  Үүнд:

1. “Номинхолдинг” ХХК –ийн Эко Стандарт  сорилтын лаборатори /анх удаа/

2. Говьсүмбэр аймгийн МХГ-ын сорилтын лаборатори/анх удаа/

3. Өвөрхангай аймгийн  МХГ- ын сорилтын лаборатори/анх удаа/

4.  ”АПУ” ХК-ийн  Спиртийн үйлдвэрийн лаборатори /давтан/

5.  “АРШИНО” ХХК –ийн Арьс ширний  шинжилгээний лаборатори /давтан/

6. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК –ийн Хэмжил зүйн лаборатори /давтан/

7. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Металлын лаборатори /давтан/

8. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Түлш усны лаборатори /давтан/

9. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийнШатах тослох материалын лаборатори /давтан/

10.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  лаборатори /давтан/

11. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Химийн төв лаборатори /давтан/

12. Цөмийн энергийн газрын Цацрагийн лаборатори /давтан/

Монгол улсын хэмжээнд хүнс, хүрээлэн буй орчны сорил, хэмжих хэрэгсэл, шалгалт тохируулгын чиглэлээр 250 гаруй лабораториуд үйл ажиллагаагаа явуулж байна.

Стандартчилал, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн хэлтэс нь Бүс нутаг болон Олон улсын итгэмжлэлийн байгууллагын бүрэн эрхэт гишүүн бөгөөд ижил түвшний үнэлгээ явуулах статус бүхий Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн бөгөөд MNS/ISO/IEC17025:2007 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” –ыг хангасан лабораториудыг итгэмжлэдэг болно.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл