Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва Стандартчилал, хэмжил зүйн газрын удирдах ажилтнуудтай уулзлаа.

Нэмэгдсэн: 2014-02-17 17:45:55

Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва Стандартчилал, хэмжил зүйн газрын удирдах ажилтнуудтай уулзлаа.

2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Стандартчилал, хэмжилзүйн байгууллагуудын “Төв болон орон нутгийн Стандартчилал, хэмжилзүйн  байгууллагуудын удирдах ажилтны зөвөлгөөн” боллоо. Энэхүү арга хэмжээг газрын дарга Г.Гантөмөр нээж “Сахилга, Хариуцлага, Манлайлал”-ыг дээшлүүлэх талаар  илтгэл тавилаа.

  Монгол улсын Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва энэхүү зөвөлгөөнд оролцон, тус байгууллагын албан хаагчидад хандаж үг хэлэн,  2014 онд Стандартчилал хэмжил зүйн газартай хамтарч ажиллах гол чиглэлүүдийн талаар ярилцлаа. Тэрээр 2014 оныг “Сахилга, хариуцлага, манлайлал”-ын жил болгон ажиллахаар шийдвэрлсэнийг мэдэгдэн, салбарын хэмжээнд  сахилга, хариуцлагаараа манлайлан ажиллаж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах талаа улам бэхжүүлэн өргөжүүлж, иргэд олон нийтэд үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай хүргэх хэрэгтэйг тодотгосон.

Шадар сайд Д.Тэрбишдагва тус газрын хийж хэрэгжүүлсэн ажилуудад ахиц гарсан хэдий ч зарим ажилтнууд хууль зөрчин зөвшөөрөл олгох, баримт бичиг үйлдэх, хууль бусаар төрийн албан хаагчидыг халж хохироох дутагдал байгааг анхааруулж, хариуцлага тооцон ажиллахыг байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл