Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Хэмжил ба эрчим хүчний дэлхий дахинд тулгамдаж буй асуудал” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Нэмэгдсэн: 2014-05-20 14:43:33

Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Хэмжил ба эрчим хүчний дэлхий дахинд тулгамдаж буй асуудал” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

   “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан “Хэмжил ба эрчим хүчний дэлхий дахинд тулгамдаж буй асуудал” сэдвийн дор Жин хэмжүүрийн олонулсын байгууллагуудаас дэлхий нийтээр тэмдэглэхээрболсонтой холбогдууланСтандартчилал, хэмжил зүйн газар, ДЦС-4 ТӨХК хамтран “Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудал” семинарыг 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

  Энэхүү семинарт ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэнгийн зөвлөх эксперт, порфессор Ханс.Бахмаяр “Хэмжил ба эрчим хүчний тулгамдаж буй асуудал-Асуудлыг хэмжил зүйгээр шийдвэрлэх нь” сэдвээр, ДЦС-4 ТӨХК-ийн Хяналтын албаны инженер А.Батболд “ДЦС-4, дулааны хэмжил зүйн тулгамдаж буй асуудал сэдвээр, ХААИС, ШУТИС-ийн доктор, профессор багш нар “Эрчим хүчний хэмнэлт, чанарын үзүүлэлт”, “Эрчим хүчний хэмжил зүй”, “Эко барилга-эрчим хүчний хэмнэлт” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавьж оролцлоо.

  Түүнчлэн ХБНГУ-ын Техник хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн төсөл”-ийн талаар танилцуулга хийв.

  Мөн сэргээгдэх эрчим хүч, нарны зайн үйлдвэрлэлийн онцлог, өнөөгийн байдал, хэтийн чиг хандлагын талаар “Санко Соолар” ХХК өөрийн туршлагаас хуваалцан илтгэл тавьсан юм.

  Семинарын төгсгөлд зохион байгуулагчид болон оролцогч байгууллагуудын дунд хэмжил зүйн болоод эрчим хүчний талаар дэлхий дахинд болон Монгол улсад тулгамдаж буй асуудлаар асуулт хариулт явуулж, өөр хоорондоо санал бодлоо солилцлоо.

  Дэлхий нийтээр Хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй эдгээр өдрүүдэд мөн аймаг, орон нутгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсүүд орон нутагтаа “Дэлхийн хэмжил зүйн өдөрт зориулсан арга хэмжээг зохион явуулж байна. Тухайлбал, Төв аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс “Дэлхийн Хэмжил зүйн өдөр”-ийг угтан Төв аймгийн Баянхангай сумын ЗДТГ-тай хамтран “Баталгаажсан хэмжих хэрэгсэл-таны амьдралд” 14 хоногийн аянг зарлан удирдамжийн дагуу арга хэмжээг зохион байгууллаа.   

Стандартчилал, хэмжил зүйн газар

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл