Хэмжил ба эрчим хүчний дэлхий дахины тулгамдаж буй асуудлын талаарх уриалга

Нэмэгдсэн: 2014-05-20 14:47:14

Хэмжил ба эрчим хүчний дэлхий дахины тулгамдаж буй  асуудлын талаарх уриалга

“Метрийн хэлэлцээр”-ийг зурж үзэглэсэн 1875 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨРболгон тэмдэглэж ирсэн билээ. Энэхүү хэлэлцээр нь хэмжлийн тогтолцоог дэлхий дахинд нэвтрүүлэхэд холбох үндэс суурь болдог.

2014 онд Дэлхийн хэмжил зүйн өдрийг “Хэмжил ба эрчим хүчний дэлхий дахины тулгамдаж буй асуудал” уриан дор тэмдэглэхээрсонгосон нь дэлхийн хүн ам өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, мөн хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах шаардлага нэн чухал асуудал болж байгаагаас үүдэн ирэх 10 жилд дэлхийн дахинд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний асуудалтай тулгарч байгаатай холбоотой юм.

Дээрх тулгамдаж буй асуудал нь олон төрлийн аюулгүй байдлыг хангах, нөөцийг бий болгох шаардлагатай бөгөөд чулуужсан түлшийг олборлох зардал өссөн зэрэг нь сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний үүсгүүрийн илүү олон төрлөөр ашиглах хандлагыг бий болгож байна.

Тэгэхээр эрчим хүчний үүсгүүр, дамжуулалт болон ашиглалтын үр ашгийг сайжруулах хэрэгцээ шаардлагын хөгжлийн технологийг зогсолтгүй урагшлуулах асуудал гарч ирэхийн зэрэгцээ бүхий л үзүүлэлтийг хэмжихийн тулд бид өөрсдийн боломжоо сайжруулах шаардлагатай болно. Жишээлбэл, үйлдвэрлэлийн температур эсвэл хөдөлгүүрийн далбангийн гадаргуугийн хэлбэрийг илүү нарийвчлалтай хэмжих нь ажлын чадавхийг нэмэгдүүлэх боломжтой.

Эрчим хүчний чанарын хэмжлийг боловсронгуй болгох нь салхин хөдөлгүүр болон фото цахилгаан үүр гэх мэтээс ирэх төрөл бүрийн оролтыг авч байдаг дамжуулах сүлжээний тогтвортой байдлыг сайжруулахад тусална. Цахилгаан эрчим хүчний цогц хэмжил нь эрчим хүчийг худалдан авч байгаа болон худалдаж байгаа үнэн зөв тооцооллыг баталж өгнө.

Дэлхий дахинаа, Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд, нарийн төвөгтэй байсан ч, шинэ хэмжлийн техникийг хөгжүүлэх, хүчин төгөлдөр болгох ажлыг хийснээрээ хэмжил зүйн шинжлэх ухааны дэвшлийг үргэлжлүүлж байна. Тэд мөн хэмжлийн үр дүнгийн үнэн зөв байдлыг хангахын тулд Жин, хэмжүүрийн олон улсын товчоо(BIPM)-ноос зохион байгуулдаг харьцуулалтад оролцдог. Хүнсний дэлгүүрт ашиглаж байгаа жин, орчны бохирдлыг хэмжигч хэмжих хэрэгслүүд, эрчим хүчний тооцооны бүх төрлийн цахилгааны тоолуур гэх мэт маш олон хэмжих хэрэгслүүд хуулийн болон төрийн хяналт шалгалтад байдаг ба Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага (OIML) нь дэлхий нийтэд ашиглагдаж байгаа эдгээр төрлийн хэмжих хэрэгсэлд тавигдах шаардлагыг ижилсгэх, зохицуулах зорилгоор олон улсын зөвлөмжийг гаргадаг билээ.

Дэлхийн хэмжил зүйн өдрөөр бид, олон улсын Засгийн газар хоорондын болон хэмжил зүйн үндэсний байгууллага, хүрээлэнгүүдэд ажиллаж байгаа бүх хүмүүсийн оролцоог тэмдэглэн сайшаахад тааламжтай байна.  

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл