СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, ахлах мэргэжилтэн П.Цэрэн-Очир нар Өмнөговь аймагт албан томилолтоор ажиллаа

Нэмэгдсэн: 2014-05-29 15:29:09

СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, ахлах мэргэжилтэн П.Цэрэн-Очир нар Өмнөговь аймагт албан томилолтоор ажиллаа

2014 оны 5 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа “Эрдэнэс таван толгой” ТӨХК, “Энержи ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК болон Гашуун сухайтын “Цагаан хад” хилийн боомтод ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн ашиглалт, баталгаажуулалт, хэмжил зүйн болон сорилт туршилтын лабораторийн байдал, итгэмжлэгдэх үйл ажиллагааны явцад хөндлөнгийн хяналт тавих, Өмнөговь, Дундговь аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцан ажиллаж, доорх үйл ажиллагааг хийж гүйцэтгэв. Үүнд:

·  “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” дахь нүүрсний уурхайн олборолтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн ашиглалт, баталгаажуулалт, хэмжил зүйн болон сорилт туршилтын лабораторийн байдалтай танилцав

·  “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” дахь нүүрсний уурхайн лабораторийг MNS ISO 17025 стандартын дагуу давтан итгэмжлэгдэж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналттавин ажиллаж итгэмжлэгдэх үйл ажиллагааны үр дүнгийн хуралд оролцож заавар зөвлөлгөө өгсөн.

·  “Оюутолгой” ХХК-ийн зэс, үнэт металлын олборолтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн ашиглалт, баталгаажуулалт, хэмжил зүйн болон итгэмжлэгдсэн сорилт туршилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөв.

·   Гашуун сухайтын “Цагаан хад” хилийн боомтод нүүрсний экспорт хийхэд ашиглаж байгаа хүнд даацын автомашины жингийн ашиглалт, баталгаажуулалтын байдалтай танилцан шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөлгөө өглөө.

·  Өмнөговь, Дундговь аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн хамт олонтой уулзаж, тэдний эрхэлж буй үйл ажиллагаатай танилцан, тэдэнд тохиолдож буй хүндрэл бэрхшээл,шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

·   Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Б.Нацагдоржтой уулзаж тус аймагт өрнөж буй их бүтээн байгуулалтад аймгийн СХХ-ийн гүйцэтгэх үүрэг, оролцоо, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэн ажиллахад тохиолдож буй бэрхшээлийг шийдвэрлэхэд болон эталон хангамжийн чадавхийг дээшлүүлэхэд аймаг, орон нутгийн зүгээс дэмжиж туслах, хамтран ажиллах талаар санал солилцож, харилцан ойлголцов.

Энэ удаагийн томилолтын ажлын үр дүн нь “Эрдэнэс таван толгой” ТӨХК, “Энержи ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК болон Гашуун сухайтын “Цагаан хад” хилийн боомтод явагдаж байгаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, ойлголт авсан, орон нутгийн салбар байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ажиллагсдынхаа санал хүсэлтийг сонсож, цаашдын үйл ажиллагаандаа тусгах, дахин нөхөгдөшгүй байгалийн баялагийн олборололт, экспортод гаргах үйл ажиллагаанд стандартчилал, хэмжил зүй, итгэмжлэлийн бодлогоор дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг олж авсанд оршиж байна.


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл