2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН АНХНЫ ХОНХ ЖИНГЭНЭЛЭЭ

Нэмэгдсэн: 2019-09-01 15:55:00

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН АНХНЫ ХОНХ ЖИНГЭНЭЛЭЭ

Монгол орны уудам тал нутагт хүүхдийн инээд цуурайтаж, мөнгөн хонхны жингэнэх чимээ өнцөг булан бүрээс сонордсон хичээлийн шинэ жилийн баяр өнөөдөр тохиож байна. Хэдийгээр амралтын өдөр таарсан ч “Есдүгээр сарын 1” бол эрдмийн баяр гэдэг агуулгыг хадгалж, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын бүх сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Энэ өдөр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нар ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш сурагчдад баярын мэнд дэвшүүлсэн юм.

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын Байгууллага 47, Ерөнхий боловсролын 27 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулна. Дээрх ЕБС-иудад нийт 2200 орчим 6 настан сургуулийн босгыг анхлаа. Тэднийг олон 9 дүгээр сарын 1 шив шинээрээ хүлээж байна.

2019-2020 оны хичээлийн жилийг аймгийн хэмжээнд “Багш бүрийн хөгжлийг дэмжиж, эцэг эх асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагч бүрийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах” зорилгыг тавин ажиллахаар тусгажээ.

2016-2019 оны хооронд манай аймгийн хэмжээнд Боловсролын салбарт 34.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар аймгийн удирдлагууд мэдээлэлж байна. Энэ жилийн тухайд манай аймгийн хэмжээнд цэцэрлэгийн 8 барилга шинээр ашиглалтад орох бөгөөд Од, Оюуны ирээдүй цогцолбор сургуулиудын спорт заалны өргөтгөл, 16, 18 дугаар сургуулиудын засвар, тохижилтын ажлууд хийгдэнэ.

Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүддээ, сургуулийн сурагчиддаа, ачит багш нартаа Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл