ДАРХАН СУМЫН 6, 7 ДУГААР БАГИЙГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2019-09-02 16:08:36

ДАРХАН СУМЫН 6, 7 ДУГААР БАГИЙГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд хүлээлттэй байсан Дархан сумын 6, 7 дугаар багийг инженерийн шугам сүлжээнд холбох ажил биеллээ олж 9 дүгээр сарын 1-ний өдөр ёслол төгөлдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Дээрх 2 багт 3000 гаруй өрхийн 11000 гаруй хүн ам оршин суудаг. Эдгээр айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох ажил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд уг бүтээн байгуулалт 2 жил үргэлжилнэ.

Инженерийн шугам, сүлжээнд холбох ажлын гүйцэтгэгчээр 20 гаруй жилийн туршлагатай “Эс Энд Эй Трэйд” ХХК ажиллаж байна. Тэд 3.9 км дулааны шугам, 4.7 км бохир усны шугам, 12 ширхэг ус, дулаан дамжуулах төвийн барилгын ажлыг гүйцэтгэх ажээ.

Уг ажлын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд болон холбогдох удирдлагууд, иргэд оролцсон юм.

Ийнхүү гэр хорооллууд инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор хөрс, агаар, орчны бохирдлоос ангижрах ихээхэн ач холбогдолтой тул оршин суугчдын зүгээс энэхүү ажил цаг хугацаандаа чанартай хийгдэхийг хүлээж байна.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл