ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙГООР ГУДАМЖ ТОХИЖУУЛЖЭЭ

Нэмэгдсэн: 2019-11-21 17:02:26

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙГООР ГУДАМЖ ТОХИЖУУЛЖЭЭ

 “Гүүд Нэйборс” ОУТББ –ын Дархан-Уул аймаг дахь салбар болох Мангирт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь орон нутагт чиглэсэн олон олон хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрүүдийн нэг хэсэг болох орон нутгийн иргэдийг чадавхжуулах, орон нутгийн иргэдийн санал санаачилгаар, орон нутгийн хөгжилд тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор Мангирт ОНХХ нь дэргэдээ 12 гишүүнээс бүрдсэн Дархан Найрамдал хэмээх Орон нутгийн хөгжлийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

Тус Дархан Найрамдал ОНХЗ-ийн гишүүд нь энэ жилийн хүрээнд Мангирт ОНХХ-ийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр хэрэгжиж буй бүс нутгийн алслагдмал гудамжийг сонгон, тус гудамжны айл өрхийн ариун цэвэр, аюулгүй байдал, орчин байдлыг сайжруулах, амьдрах орчинг сайжруулснаар тэднийг урамшуулах, сайн дурын оролцоо хандлагыг нь нэмэгдүүлэх зорилгоор 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн нийт 320 метрийн урттай 15 дугаар гудамжны орчинг сайжрууллаа.
Тус ажлын хүрээнд гудамжны замыг тэгшлэн хайрга дэвсэж, айл бүрийн хашаа, хаалгыг жигд өнгөөр будаж, нийт 10 айлын хашаанд хогийн машин гаднаас нь хогийг нь авах боломжтойгоор хашаанд нь хогийн сав хийж өгсөн байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл