Дархан-Уул аймгийн хэмжээнд 21209 толгой төл мал бойжиж байна

Нэмэгдсэн: 2020-03-23 14:24:05

Дархан-Уул аймгийн хэмжээнд 21209 толгой төл мал бойжиж байна

Дархан-Уул аймагт 2020 онд 165303 хээлтэгч малаас нийт 128572 толгой төл мал хүлээж авна.

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт хээлтэгчийн 12,8 хувь буюу 21211 толгой мал төллөөд байна. Үүнд: Ингэ 5 толгой буюу 0,0 хувь, Гүү 84 толгой буюу 1,2 хувь, үнээ 1115 толгой буюу 5,3 хувь, эм хонь 10630 толгой буюу 13,1 хувь, эм ямаа 9377 толгой буюу 16,6 хувь байна.

Аймгийн хэмжээнд 21209 толгой төл мал бойжиж байна. Үүнээс: Ботго-5 толгой, Унага 84 толгой, тугал 1115 толгой, хурга 10628 толгой, ишиг 9377 толгой байна.

Аймгийн хэмжээнд нийт малын 0,04 хувь буюу 148 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Үүнд: Адуу 20 толгой, Үхэр 28 толгой, Хонь 61 толгой, ямаа 39 толгой мал хорогдсон байна.

Аймгийн хэмжээнд нийт хорогдсон малын 8,5 хувь буюу 7 толгой мал өвчнөөр хорогдсон байна. Үүнд: Паразит өвчнөөр хонь 7 толгой хорогдсон байна.



Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл