Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

Нэмэгдсэн: 2020-05-20 10:31:34

Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт

Дархан хотод “Дахин төлөвлөлт” амжилттай хэрэгжиж, иргэд шинэ орон сууцанд орсон байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Дархан сумын 6 дугаар багт орших 61, 62, 63 дугаар брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулсан.  Ингэснээр 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр орчин үеийн шаардлага хангасан 60 айлын орон сууц ашиглалтад орж, оршин суугчид түлхүүрээ гардан авсан юм.


Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж дээрх гурван брак байрын 24 айл өөрийн байртай болсноос гадна өндөр настан харж хандахгүй хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад үеийн төлөөлөл болсон нийт 12 өрхөд уг байрыг түрээсийн зарчмаар эзэмшүүлэхээр болж түлхүүрийг нь гардуулан өгчээ. 

Дахин төлөвлөлтийн хүрээнд дээрх орон сууцны орчин тойрны ногоон байгууламж, зам талбай зэргийг ч шинэчилж байгаа юм. Мөн  2020 онд энэ ажил үргэлжилж, дахин 60 айлын орон сууц баригдан 11 дүгээр сард ашиглалтад оруулах талаар  мэдээлэлж байна.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл