Сумдын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ

Нэмэгдсэн: 2017-04-17 14:09:53

Сумдын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ

 Нийгмийн бодлогын хэлтсээс сумдын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдийг мэдээллээр хангах, чадавхжуулах, энэ жилийн ажлын төлөвлөгөө болон цаашид хэрхэн хамтран ажиллаж иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Сургалтын эхэнд НБХ-ийн дарга Ц.Эрдэнэсүрэн “Сумдын нийгмийн салбарын өрсөлдөх чадварын хувьсал, үнэлгээ” сэдвээр мэдээлэл өгөн НБХ-ийн мэргэжилтнүүд “Соёл урлаг, биеийн тамир спортын бодлого чиглэл, түүнийг хэрэгжүүлэх арга зам, цаашид анхаарах асуудлууд”, “ Ахмад настны талаар баримтлах бодлого” болоод “Жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, тайлан мэдээ, судалгаа гаргах” тухай сэдвээр ярилцлаа.
Мөн БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл “Боловсролын салбарын хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэх арга хэмжээ”, ЭМГ-ын дарга Ц.Энхсайхан “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, анхаарах асуудал”, БТСГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Наранбадрах “Биеийн тамир спортын бодлого чиглэл, хэрэгжүүлэх арга зүй”,Төв Номын сангийн дарга Ц.Одончимэг “Сум, сургуулийн номын сангийн үйл ажиллагаа, зөөврийн номын сангийн үйлчилгээ”, Аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батхүү, бүртгэл мэдээллийн санч Ж.Мөнхцэцэг нар “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэлт”, ХХҮГ-аас “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний талаарх мэдээлэл”, “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг түншлэлийн зарчмаар үр дүнтэй байгуулах”, ГБХЗХГ-аас “Хүүхдийн хөгжил хамгааллын талаарх бодлогын зорилт, эрх зүйн шинэчлэл”, “Залуучуудын хөгжлийн талаарх бодлогын зорилт, эрх зүйн шинэчлэл” болон “Гэр бүлийн талаарх бодлогын зорилт, эрх зүйн шинэчлэл, ТХДЖТ-ын менежер Б.Амгалан “Хамтын ажиллагаа”, ТТХТ-ын захирал А.Ууганбаяр “Цаг үеийн ажлын мэдээлэл”-ийн талаар тус тус сургалт орох юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл