ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэмэгдсэн: 2019-10-31 18:00:45

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Энэ сарын 30, 31-ний өдөр Удирдлагын академи, Мэргэшил дээшлүүлэх институтээс “Төрийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт богино хугацааны зорилтод ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.
  • Тус сургалтаар төрийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилготой ажээ. Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагийн төрийн албан хаагчид болон сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар нийт 70 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан байна.
  • Сургалтыг Мэргэшил дээшлүүлэх академийн Доктор Т.Түмэнцогоо, Доктор Ц.Дэлгэржаргал нар удирдан явуулж, лекц болон дасгал ажлыг хослуулан оролцогчдод стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлэн, сургалтын төгсгөлд сертификат гардуулан өгсөн юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл