ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 134 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГНӨ

Нэмэгдсэн: 2019-11-08 17:26:59

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 134 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГНӨ

Өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс 21 аймгийн салбар зөвлөлийн гишүүдтэй Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар цахим хурал хийлээ.

Хурлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан төрийн албаны шалгалтын талаар болон бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар мэдээлэл хийж, салбар зөвлөлийн гишүүдийн асуултанд хариулт өгч, шалгалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.

Төрийн албаны ерөнхий шалгалт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр орон даяар зэрэг зохион байгуулагдахаар шалгалтын товч гарсан бөгөөд өнөөдөр төрийн албаны шалгалтын хуваарийг эцсийн байдлаар гарах аж.

Иймд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд цахимаар шалгалт өгөх газар болон цагаа харах боломжтой болсон ба Дундговь аймгийн хувьд 134 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл