ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ, ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ АЯНД САНААЧИЛГАТАЙ АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Нэмэгдсэн: 2020-01-06 10:26:48

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ, ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ АЯНД САНААЧИЛГАТАЙ АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн хэрэгжилт, ажлын байранд ХАБЭА-н шаардлагыг хангаж ажиллахад харилцан шилдэг санаа, тэргүүн туршлагаа дэлгэрүүлэн, орчин нөхцөлөө сайжруулж, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад ХАБЭА-н хууль тогтоомжийн эмхтгэл, тайлангийн хавтас аялуулсан байна.
  • Тус аяны хүрээнд ХАБЭА-н зөвлөлийн ажиллах журам боловсруулж, эрүүл мэндийн үзлэгийг журмын дагуу зохион байгуулан, хамгаалах хувцас хэрэглэлийн жагсаалтыг батлуулсан, ажлын байранд тэмдэг, тэмдэглэгээг зөөврийн байдлаар шийдвэрлэсэн, эрсдэлийн үнэлгээ хийсэн, гадна талбайд тэмдэг тэмдэглэгээ хийж, цахилгааны асуудлыг шийдвэрлэсэн зэрэг идэвх, санаачилгатай ажилласан “МАНДАЛГОВЬ ХҮНС” ХХК, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТӨВ, МАНДАЛ СУРГУУЛЬ-д өнөөдөр батламж гардууллаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл