ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН БОЛОН КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА

Нэмэгдсэн: 2020-01-30 09:36:45

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН БОЛОН КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА

  • Энэ сарын 27-ны өдрийн Онцгой комиссын дөрөвдүгээр хурлын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын А/13 захирамжаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг байгууллаа.
  • Тус ажлын хэсэгт томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг, чиглэл өгчээ. Энэ ажлын хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 204 тоот танхимд шуурхай штабын байрыг ажиллуулж эхэлсэн бөгөөд Онцгой комиссын гишүүд хуваарийн дагуу жижүүрлэн, шуурхай удирдлагын 83011234 утсаар иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэн ажиллах юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл