ЦАГДААГИЙН ГАЗАРТ ФУРГОН МАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Нэмэгдсэн: 2020-05-07 10:01:25

ЦАГДААГИЙН ГАЗАРТ ФУРГОН МАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Өнөөдөр Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар аймгийн Цагдаагийн газарт туулах чадвар сайтай фургон машиныг гардуулан өглөө. Тус автомашиныг Орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэсэн байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ: Ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэдэг цагдаагийн алба хаагчдынхаа ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгааг онцлон, Алтан шар зам нь өлзийтэй байг хэмээн ажлын амжилт хүслээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл