Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нэмэгдсэн: 2014-10-03 10:01:31

Жилийн бүрийн 10 дугаар сарын 1-нд  Монгол Улсын хэмжээнд “Ахмадын баярын өдөр”-ийг тэмдэглэж, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг билээ. 

Энэ өдөр Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд ч уламжлал  ёсоор ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн арга хэмжээнд Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Б.Ариунсан, “Ахмадын хороо”-ны дарга Х.Загдрагчаа нар үг хэлээд, ахмадууддаа эрүүл энх, сайн сайхныг хүслээ.  

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл