Төрийн албан хаагчдад төрийн нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэдлэг олгох сургалт явагдлаа

Нэмэгдсэн: 2014-10-06 11:50:17

Тагнуулын ерөнхий газраас төрийн байгууллагын нууцын ажилтан, төрийн нууцтай харьцдаг албан тушаалтнуудад зориулсан ээлжит сургалт энэ оны 9 дүгээр сард Үндэсний тагнуулын академи дээр явагдлаа. Сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид төрийн нууц, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ Үндэсний тагнуулын академийн үйл ажиллагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын баримт бичиг, үзмэрийг үзэж сонирхон, үр өгөөжтэй сургалт болсонд талархлаа илэрхийлсэн байна.    
Төрийн байгууллагуудын мэдээлэл