Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийн нэгдсэн тооллого эхэллээ

Нэмэгдсэн: 2015-10-15 14:24:41

Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийн нэгдсэн тооллого эхэллээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийг 10 дугаар сарын 12-ны өдрөөс нэгдсэн тооллогод хамруулж эхэллээ.

Энэхүү  тооллогыг хийснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй  хүний нэгдсэн бүртгэл, хяналт илүү сайжрах юм. Тооллого 11 дүгээр сарын 13-ны өдөр өндөрлөнө.

Манай улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийг тооллогод идэвхтэй оролцохыг уриалж байна.

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл